Алдарт Майкл Жексоны бага хүү Бланкет аавынхаа ээж буюу 93 настай эмээ Кэтринийг шүүхэд өгчээ. Энэ тухай TMZ мэдээлэв.
Тэрээр эмээгээ дуучны өв хөрөнгөнөөс шүүхий үйл ажиллагаанд үрэхийг хориглохыг шүүхээс шаарджээ.
Ач эмээ хоёрын хоорондын маргаантай мөнгөний хэмжээ одоогоор тодорхойгүй ч урьдчилсан мэдээллээр Майкл Жексоны хөгжмийн цуглуулгын талыг 600 сая доллараар зарах Sony компанитай хийх гэрээний талаар ярьж буй бололтой.
Тус сайтын мэдээлснээр Кэтрин Жексон, Бланкет нар дуучны уран бүтээлийн өв залгамжлагчдын эсрэг анх хэмтран тэмцэж байсан бол одоо ач хүү бодлоо өөрчилжээ.
Хөрөнгийн гүйлгээний талаарх нэхэмжлэлийг шүүх хүлээн аваагүй байна.
Дуучны ээж давж заалдах гомдол гаргахаар шийдсэн боловч хүү Бланкет үүнийг амжилтад хүрнэ гэдэгт итгэлгүй байгаа бөгөөд цаашдын шүүхийн маргаанд мөнгө зарцуулахыг хүсэхгүй байгаа тул ийнхүү эмээгээ шүүхэд өгсөн байна
Майклын том хүүхдүүд болох Принс, Парис нар энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байхаар шийджээ.