Цэнхэр чиптэй компаниуд хоёрдугаар сард АНУ-д 153 тэрбум ам.долларын бонд зарж, дээд амжилт тогтоогоод байна. Компаниудын зээл авах зардал буурсан учраас хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээг хангахаар өрсөлдөж эхэлсэн.
Bloomberg News-ийн мэдээлснээр борлуулалт өнгөрсөн оны хоёрдугаар сард 150.9 тэрбум ам.доллар болж өмнөх дээд амжилтыг тэргүүлжээ. Бүтэн жилийн гүйлгээ 361 тэрбум ам.доллар давсан нь бас дээд амжилт гэдгийг онцоллоо. Цаашид илүү олон бондын борлуулалт хийгдэх магадлалтай байна.
Эх сурвалж: Bloomberg.com