Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар Засгийн газрын тэргүүн болон эрх баригч Либерал-Консерватив “Fine Gael” намын даргын албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай "Reuters" уламжлав
Тэрбээр намын даргын ажлаа өнөөдөр өгч,Засгийн газрын тэргүүний албан тушаалаа залгамжлагчийг сонгонгуут хүлээлгэн өгнө гэв.
Варадкар ийнхүү албан тушаалаа орхих болсон шалтгаанаа хувийн болон улс төрийн шинж чанартай гэж ярьсан ч тодорхой тайлбар өгөөгүй байна.
“Би 2017 оны зургадугаар сард намын дарга, Ерөнхий сайд болохдоо удирдагч хүний нэг чухал чанар бол эрх мэдлийг хэн нэгэнд шилжүүлэх шаардлагатай байгаа тэр мөчийг таньж мэдэх, зоригтой байх явдал гэдгийг мэдэж байсан. Тэр цаг иржээ. Тиймээс би өнөөдөр “Fine Gael” намын удирдагчийн албан тушаалаасаа огцроно. Миний залгамжлагч албан тушаалаа авах боломжтой болмогц би Ерөнхий сайдын суудлаасаа огцорно" гэж Варадкар ард түмэндээ хандаж хэлжээ.
Тэрээр улс төрд өнгөрүүлсэн цагаа “Миний амьдралын хамгийн их үйл явдалтай, ажил хэрэгч үе” гэж тоорхойлжээ.
Лео Варадкар 2017-2020 онд Ирландын засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад 2022 онд Майкл Мартины оронд дахин сонгогдсон юм.