Японы Jibun Bank-ын мэдээлснээр үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 2024 он нэгдүгээр сард 48.0 байсан бол хоёрдугаар сард 47.2 болж буурчээ. Энэ нь 2020 оны наймдугаар сараас хойших ес дэх удаагийн бууралт болж байна.
PMI-ийн үндсэн хоёр дэд индекс болох үйлдвэрлэл болон шинэ захиалга сүүлийн жилд хурдацтай буурахад судалгаанд оролцогчид дотоод болон гадаад дахь борлуулалтын эрэлт сул, машин механизм нийлүүлэлт зогссоны улмаас үйлдвэрлэл саатсан зэрэг хүчин зүйлсийг дурджээ.
Эх сурвалж: www.Cnbc.com