Украины хүчтэй бөмбөгдөлтийн улмаас Оросын Белгород мужийн оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж эхэллээОХУ-ын Белгород муж руу Украины талаас хийх агаарын дайралт ширүүсэх болсонтой холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.
Мужийн захирагч Вячеслав Гладков 3-р сарын 19-ний мягмар гарагт “Единая Россия” намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр тус бүс нутгийн хил орчмын бүс нутагт байдал улам хурцадмал болж байгаа талаар ярьжээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт Украины талын агаарын дайралтын улмаас 16 хүн амиа алдаж, 98 хүн шархадсан байна.
Эрх баригчдын шийдвэрээр Белгород дүүрэг, Шебекинск, Грайворонск дүүргийн 9 мянга орчим хүүхдийг өөр бүс нутагт шилжүүлжээ.
Үүнээс гадна дайралтын улмаас орон нутгийн дэд станц эвдэрч, хилийн ойролцоох дүүргүүд цахилгаангүй болсон тул иргэдийг мөн нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Украины хэсэг цэрэг орон нутгийн Сподарюшино тосгоны ойролцоох хилийг зөрчих оролдлого хийх үеэр Грайворонскийн оршин суугчид олноор дүрвэж эхэлжээ.
Мөн их бууны дайралт ширүүссэнээр 40 мянган хүн амтай Шебекино хотыг дийлэнх оршин суугчид нь орхижээ.
Гуравдугаар сар гарсаар Украины анги нэгтгэлүүд Оросын Белгород, Курскийн бүс нутгуудад нэвтрэхийг оролдсоор байна.
Одоогийн байдлаар Укрианы тал стратегийн хувьд тодорхой амжилтад хүрээгүй байна.