Хонконгийн парламент "гадаад хөндлөнгийн оролцоо", үймээн самуун дэгдээсэн, эх орноосоо урвасан, тагнуул хийсэн хэрэгт бүх насаар нь хорих ял оноох тухай шинэ хуулийг санал нэгтэй баталжээ.
Хонконгийн Үндсэн хуулийн 123 дугаарт заасан эл зүйл анги нь дараах долоон гамт хэрэгт хариуцлагад тооцохыг заажээ. Үүнд эх орноосоо урвах, салан тусгаарлах, бослого гаргах, БНХАУ-ын засгийн газрын эсрэг турхирсан үйл ажиллагаа явуулах, төрийн нууцын горимыг зөрчих, автономит мужийн нутаг дэвсгэрт гадаад улс төрийн байгууллагын үйл ажиллагаа болон тус бүс нутгийн төрийн байгууллагууд гадаадын улс төрийн байгууллагуудтай холбоо тогтооход бүх насаар нь хорих хүртэлх ял оноох аж.
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Лигийн хэлснээр шинэ хууль нь "болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаа, үймээн самуун дэгдээх гэсэн далд урсгалаас", ялангуяа "тусгаар тогтносон Хонконг” үзэл санаанаас хамгаалах шаардлагатай байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян хэлэхдээ, шинэ хууль тогтоомжийг хурдан батлах нь "үндэсний язгуур эрх ашгийг" хамгаалж, Хонконгийн эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулах боломжийг олгох юм.
2020 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш Хонконгт олон арван хүн баривчлагджээ. Хонконгт оршин суугчдын ярьснаар ерөнхийдөө айдас хүйдэстэй уур амьсгал бий болжээ.