Америкийн технологийн аварга Microsoft компани 100,000 Филиппин эмэгтэйг хиймэл оюун ухаан (AI) болон кибер аюулгүй байдлын технологид сургах боловсролын буяны хөтөлбөр зарлалаа. Энэ тухай South China Morning Post (SCMP) мэдээлэв.
Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо Филиппинд хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр мэдэгджээ.
Сургалтыг Microsoft онлайн платформ дээр явуулах бөгөөд OpenAI-ийн их хэлний загварт суурилсан Microsoft-ийн хэрэгслийг ашиглан хиймэл оюун ухаантай харьцах чадварыг олгох юм байна.