Румынд Европ дахь НАТО-гийн хамгийн том цэргийн баазыг барьж эхэлсэн тухай Euronews мэдээлэв.
3000 га талбай бүхий тус бааз нь жижиг хотын хэмжээтэй бөгөөд зэрэг 10 сая цэрэг, тэдний гэр бүлийг хүлээн авах боломжтой юм.
2.5 тэрбум еврогийн өртөгтэй уг төсөлд нисэх зурвас, зэвсгийн тавцан, цэргийн нисэх онгоцны зогсоол, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг багтжээ.
Хар тэнгисийн эрэг дээрх Констанца хотод байрлах уг бааз Герман дахь Раммштейн баазаас хавьгүй том байх гэнэ.
Геополитикийн шинжээчдийн үзэж буйгаар эвслийн энэхүү шинэ бааз “Ураины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд бэлэн" НАТО-гийн томоохон байнгын цэргийн бүтэц байх юм.