НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 оноос жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргасан түүхтэй. Аз жаргалыг тодорхойлж болох зарим ойлголтоос дурдвал, цаг агаар +13.9 хэм байхад хүний аз жаргалын түвшин хамгийн өндөр байдаг аж.
Санваартан, жүжигчин, архитектор мэргэжилтэй хүмүүс өөрсдийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог. Эрүүл хүн бусдаасаа 20 хувиар илүү аз жаргалтай гэх ойлголт ч бий. Инээмсэглэхэд тархи хүнийг аз жаргалтай байна гэж ойлгон энэ төрлийн дааврыг ялгаруулдаг. Бүр уурлаж бухимдан, уйлсан үед ч хүн уруулаа үл ялиг өргөн инээмсэглэхэд тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг аж. Дөрвөн настай хүүхэд өдөрт 300-400 удаа сэтгэлээсээ инээдэг. Харин насанд хүрэхэд энэ тоо буурч өдөрт 15 удаа сэтгэлээсээ инээдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тийм болохоор насанд хүрсэн хүн хүүхэд байх үеийнхээсээ 20 дахин бага аз жаргалын даавар ялгаруулдаг байна.