АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн гуравдугаар сарын 17-нд онц байдал зарлажээ. Учир нь, пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, олон арван барилга байгууламж сүйдсэн байна. Байдал ингээд намжихгүй, цаашид хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас сэрэмжлүүлэв.
Охайо муж орчимд есөн хар салхи үүсэж, үүний нэг EF-3 нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайран өнгөрөхөөр байна. Ингэхдээ EF-3 нь 219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж. Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад EF-2 нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулав.