ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулсан шатрын түргэн тоглолтын олон улсын “Сагаалха-2024” тэмцээнд 650 тамирчин өрсөлдсөн. Тэднээс 12 нь их мастер цолтон байв. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, хошой аварга боллоо. Түүнтэй хамт дээрх тэмцээнд оролцсон их мастер Т.Мөнхзул удаалж, Э.Хулан IV байр эзлэв. Б.Мөнгөнтуул эл тэмцээнээс 2017 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн V байрт шалгарчээ.