“Шар тосны баяр”-ын гол амттан бол орос бин буюу бидний сайн мэдэх блинчик. Өдөр бүр идсэн ч уйдмааргүй, дотны амт бол яахын аргагүй бин билээ.Тиймээс “Шар тосны баяр”-ын үеэр айл бүрийн ширээний гол амттан нь бин байх учиртай. Нимгэхэн хайрсан амтат бинг өөрийнхөө дуртай цөцгийн тос, жимсний чанамал, зөгийн бал, шоколад, сироп, молоко, аарц зэргээр амталж иддэг уламжлалтай. Монгол дахь Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-т уригдсан зочид, төлөөлөгчид олон төрлийн бингийн амталгаа хийж, худалдаанд оролцлоо. Энэ үеэр 3000 гаруй бин иджээ.
Мөн "Шилдэг орос ширээ засалт" уралдаанд ЕБС-ийн зургаан сургууль оролцсон. Эдгээрээс гурван байр шалгаруулж, шагнал гардууллаа. Тодруулбал, “Шилдэг ширээ засалт” уралдааны гуравдугаар байрыг МУИС, хоёрдугаар байрыг Орос 14 дүгээр сургууль, мөн “Алтан цом”-ын эзнээр 84 дүгээр сургуулийн хамт олон шалгарчээ.