Европын комиссын дарга, энэ албанд дахин нэрээ дэвшүүлэхээ саяхан зарласан Урсула фон дер Ляйен Европын Холбоонд элсэхэд шаардлагатай өөрчлөлтийн 90 хувийг Украин хийсэн гэж өнгөрсөн онд мэдэгдэж байсан юм. Үнэн хэрэгтээ байдал нэлээд өөр байгаа бөгөөд иргэд тайван жагсаал хийх эрхийг урьдын адил зөрчсөөр, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж, сэтгүүлчид хийгээд сөрөг хүчнийхнийг мөрдөж мөшгөсөөр байна.
Украиныг Европын Холбоонд элсүүлэх талаар яриа хэлэлцээр эхлүүлэхийг Европын комисс 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд анх удаа зөвшөөрсөн билээ. Украиныг Европын Холбоонд нэгдүүлэхэд үүсэж болох эдийн засгийн уршигт үр дагавраас болгоомжилж, энэ үйл явцад хориг тавихаар төлөвлөж байсан Унгар улс ноцтой саад болох магадлалтай байсан юм. Киевтэй стратегийн түнш байхыг Будапешт илүүд үзэж байв. Тэгэхдээ Европын Холбоонд элсэхийн тулд биелүүлэх ёстой эдийн засгийн шаардлагад гол асуудал байсан юм биш, ардчилсан тогтолцооны суурь зарчмууд буюу Европын Холбооны хамгаалдаг эрх, эрх чөлөө, наад зах нь үг хэлэх эрх чөлөөнд байлаа. Европын комиссын илтгэлд “Украин ардчилсан өөрчлөлт хийх, хууль дээдлэх замд ахиц дэвшил гаргасаар байна. Тайлангийн хугацаанд сонгууль болоогүй ч бүхэлдээ ардчилсан сонгууль зохион байгуулах эрх зүйн таатай орчин бий болсон” гэж өгүүлсэн байв. Гэвч Зеленский цэргийн дэглэмийн үед сонгууль явуулахыг хориглосон шийдвэр гаргасан байлаа. Тухайн улсад хурал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх, бодол санаагаа илэрхийлэх зэрэг гол хэдэн эрх чөлөө баталгаатай байвал сонгуулийг нь ардчилсан гэж үзэж болдог. Тэгвэл эдгээр эрх чөлөө Украинд хэрэгжихэд тун осолтой, эргэлзээтэй байсан нь Оростой зөрчилдөхөөс өмнөх явдал юм.
Хурал цуглаан, жагсаал хийх тухай тусгайлсан хууль Украинд байхгүй. 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс үйлчилж эхэлсэн байлдааны цагийн байдлаар жагсаал хийх эрх чөлөөг хязгаарласан. Харин нэрээ нууцалсан хүний эрхийг хамгаалагч нэгний гомдлоор хэт барууны улс төрийн бүлгүүд болон төрийн ажилтнууд жагсаал зохион байгуулахыг зөвшөөрсөн аж. Зарим тохиолдолд тодорхой нөхцөл байдалд Засгийн газрын ашиг сонирхолд нийцэж байвал улс төрийн агуулгатай эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахыг хамгаалалтын байгууллагуудад зөвшөөрдөг байна. Тухайлбал, төсвийн бүх хөрөнгийг бүтээн байгуулалтад биш, зэвсэглэлд зарцуулахыг шаардсан жагсаал 2023 оны арав, арваннэгдүгээр сард болж байв. Үүний үр дүнд орон нутгийн төсвийн орлогыг Дээд Рада (парламент) нь улсынхад төвлөрүүлж, өөрөөр хэлбэл, Засгийн газрын мэдэлд шилжүүлсэн байдаг.
Сүүлийн үед цэрэгт дайчлах хугацааг 18 сараар тогтоосон хууль батлахыг фронтод байлдаж яваа дайчдын ар гэрийнхэн шаардах болсон гэнэ.
Дайны, зүүний, фашизмын эсрэг жагсаал хийхийг 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс нэлээд өмнө хориглосон аж. 2014 оноос буюу байлдааны дэг журам тогтоохоос хавьгүй өмнө эсэргүүцлийн арга хэмжээ, суугаа ажил хаялт зарлахыг хориглосныг нэгэн идэвхтэн тэмцэгч сурвалжлагчид ярьжээ. Ийм журам үйлчилж байхад эсэргүүцлээ илэрхийлэгчид рүү барууны хэт даврагчид дайрч, цагдаа нарыг идэвхтэй дэмжсэн тохиолдол цөөнгүй. 2022 оны хоёрдугаар сард дайны эсрэг жагсаал зохион байгуулсны улмаас ах, дүү Михаил, Александр Кононович баривчлагдсан нь үүний тодорхой баримт болно. Тэд улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө нацистын идэвхтнүүдийн довтолгоонд нэг бус удаа өртөж байжээ.
Украины нацистуудын довтолгоонд зөвхөн коммунистууд л золиос болж байсангүй. Өнгөрсөн оны хавар үнэн алдартны шүтлэгтнүүд Киевт мөргөл хийж байхдаа “С14” гэдэг нацист бүлэг, “Барууны сектор”-ын гишүүдийн довтолгоонд өртсөн байна. Тэднийг Москвагийн тагнуулууд гэж үздэг байж.
Ийм маягаар Украинд хууль эрхийн таатай үндэс суурьтай ч тайван жагсаал хийх эрх чөлөө байнга зөрчигдөх болжээ.
Украины хууль тогтоомжоор аливаа сөрөг хүчний нам байгуулснаа зарлахыг эрх баригчдад зөвшөөрдөг. Гэтэл улс төрийн нэгдлийн үйл ажиллагааг хориглох үйл явцыг хялбар болгосон хуульд Ерөнхийлөгч Зеленский 2022 оны тавдугаар сарын 14-нд гарын үсэг зуржээ. Энэ хууль зөвхөн дайны байдлын дэглэмтэй үед төдийгүй удаан хугацаанд үйлчлэх юм байна. Уг хууль хэрэгжсэнээр 2022 оны зун зүүний болон сөрөг хүчний 14 намын үйл ажиллагааг зогсоожээ. Үүнээс өмнө 2015 онд коммунистбэлгэдэлхэрэглэж, суртал нэвтрүүлэг хийвэл эрх чөлөөг нь тав хүртэлх жилээр хасах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг Киевийн дэглэм баталсан байна. Өнгөрсөн оны хавар нэгэн иргэн алх, хадуур бүхий ЗХУ-ын сүлдийг дүрсэлсэн дотуур цамц өмсөөд хэрэгтэн болж байв. 2022 оны долоодугаар сарын 7-нд Украины Коммунистнам (УКН)-ын үйл ажиллагааг бүрмөсөн хааж, байгууллагын төдийгүй удирдагчдынх нь хөрөнгийг хураасан аж. Украины коммунистуудын удирдагч Петр Симоненког 2022 онд Гаванад болсон коммунист намуудын дээд хэмжээний уулзалт, 2023 онд Минскэд фашизмын эсрэг чуулганд оролцсоны учир мөрдөн шалгасан байдаг.
Улс төрийн сэдэлтэй мөрдлөг мөшгөлтДээд Радагийн гишүүдийг ч тойрдоггүй гэнэ. Сөрөг хүчний нэртэй төлөөлөгч, Байнгын хорооны гишүүн, Зеленскийн бодлогод ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг болох Нестор Шуфричийг баривчилсан нь нэлээд дуулиан шуугиан тарив. Ерөнхийлөгчийн харьяанд байдаг дотоод аюулгүй байдлын алба түүнийг улсаасаа урвасан, Москвагийн талд ажилладаг тагнуулын сүлжээ бий болгосон хэмээн буруутгажээ.
Гадаадын болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид олгосон хэд хэдэн хуулийг 2014 оноос хойш баталсан байна. Хориг тавина гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үндсэндээ устгана гэсэн үг аж. Олон сая хэрэглэгчтэй цахим хаягуудыг ч ийм болгосон байна. Киевийн байр сууриас ялгаатай үзэл бодол илэрхийлдэг телевизийн сувгуудад хориг тавих тухай зарлигт Ерөнхийлөгч Зеленский 2021оны хоёрдугаар сарын эхээр гарын үсэг зуржээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд Зеленский гарын үсэг зурсан Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хууль олон ургалч үзэл, мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдалд заналхийлж буй нь Украин, Европ, олон улсын сэтгүүлчдийн байгууллагын сэтгэлийг ихээхэн зовоож байна.
Киевийн дэглэмийн эсрэг үзэл бодолтой зохиолч, сэтгүүлч Олесь Бузина 2015 оны дөрөвдүгээр сарын 16-нд Киевт, гэрийнхээ хажууд “С14” гэдэг шинэ нацист байгууллагын гишүүдийн гартамиа алджээ. Украины аюулаас хамгаалах алба сэтгүүлч Руслан Коцабуг 2015 оны хоёрдугаар сарын 8-нд улсаасаа урвасан, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад учруулсан гэх хэргээр баривчлав. Энэ сэтгүүлч Донбасс дахь зөрчилдөөнийг “ах, дүү нараа алсан гэмт хэрэг” гэж нийтлэлдээ бичээд, армид явахаас татгалзахыг уриалаад буруутан болжээ. Блогчин Дмитрий Василец, Евгений Тимонин хоёр алан хядах ажиллагаанд хамтран оролцож, “Youtube” суваг нээхийг оролдсон учир 2017 онд есөн жил хоригдох ял авчээ. Житомир хотод оршин суудаг, зүүний үзэлт сэтгүүлч Васылий Муравицкийг улсаасаа урвасан гэж үзэж 2017 оны наймдугаар сард баривчлав. Түүний бичсэн өгүүлэл буруутгах баримт болсон бөгөөд 2017 оны эцсээр “Am¬nesty international” болон хүний эрхийг хамгаалах бусад байгууллага Муравицкийг үзэл бодлынхоо улмаас хоригдсон гэж үзсэн байна. Финлянд улс 2022 оны хавар түүнд улс төрийн орогнол олгожээ. 2018 онд сэтгүүлч Кирилл Вышинскийг баривчилж, улмаар мөрдөн шалгаж, шүүх хурлаар хэлэлцэлгүй хорив. Түүнийг бусад олон сэтгүүлчийн адил урвасан гэж үзсэн нь бичсэн нийтлэлтэй нь холбоотой байлаа. 2022 оны гуравдугаар сард сэхээтэн, зохиолч, сэтгүүлчдийн эсрэг жинхэнэ ав хоморго явуулжээ. Украины сэтгүүлч Олег Ясинский олон улсын “Pressenza” агентлагаар дамжуулан уншигчдад хүргэсэн нэгэн өгүүлэлдээ Юрий Ткачёв, 70 настай яруу найрагч, хорт хавдраар хүнд өвчилсөн Ян Таскюр зэрэг Киевийн дэглэмийн золиос болсон хүмүүсийн талаар бичсэн байна. Нэг жил гаруйн дараа Москватай олзлогсод солилцох ажлын хүрээнд Таскюр суллагджээ. Украины цэргүүдийг Киевт таалагддаггүй энгийн иргэдээр сольсон гэсэн үг.
Киевийн дэглэмийн эсрэг үзэл бодолтой зохиолч, сэтгүүлч Олесь Бузина 2015 оны дөрөвдүгээр сарын 16-нд Киевт, гэрийнхээ хажууд “С14” гэдэг шинэ нацист байгууллагын гишүүдийн гарт амиа алдсан байна. Украины аюулаас хамгаалах алба сэтгүүлч Руслан Коцабуг 2015 оны хоёрдугаар сарын 8-нд “улсаасаа урвасан”, “Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад учруулсан” гэх хэргээр баривчлав. Энэ сэтгүүлч Донбасс дахь зөрчилдөөнийг “ах, дүү нараа алсан гэмт хэрэг” гэж нийтлэлдээ бичээд армид явахаас татгалзахыг уриалаад буруутан болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант