Сан Франциско хотын оршин суугчид dболох инженер мэргэжилтэй Луис Венус болон түүний найз программын мэргэжилтэн Роберт Лукоско нар хүмүүсийг таньж, мөшгөх чадвартай нисгэгчгүй дрон бүтээжээ.
Тэд эхэндээ зүгээр л тоглоомын тоног төхөөрөмж боловсруулж байсан боловч дараа нь түүнийгээ довтолгооны зэвсэг болох боломжтойг ойлгожээ.
Тэдний олон нийтийн сүлжээнд нийтэлсэн үзүүлбэрээс харахад нисгэгчгүй онгоц тодорхой нэг хүнийг сонгон онилж, мөрдөж чаддаг нь харагдаж байна.
Дрон нь хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг бөгөөд 10 метрийн зайд байг илрүүлэх загвар болон нүүр таних системийг ашигладаг аж.
Энэхүү технологийн хослол нь хүмүүсийг алдаагүй таньж, өндөр хурдтайгаар ойртох боломжийг олгодог юм байна.
Хэдий дроныг "тоглоомын" зорилготой бүтээсэн ч цэргийн стратегид нисгэгчгүй систем, технологи улам бүр нэвтэрч байгаа өнөөгийн нөхцөлд хиймэл оюун ухаанаар ажилладаг энэхүү нисгэгчгүй онгоцыг хор хөнөөлтэй зорилгоор ашиглах аюултай.
Энэ үүднээс дроны бие даасан системийн кодыг дэлгэх бодолгүй байгаагаа бүтээгчид мэдэгджээ.