АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нэр дэвшигчийн сонгуулийнхаа сунгаанд ивээн тэтгэгчдийг татах ажлын үеэр тэрбумтан Илон Масктай уулзжээ. Энэ тухай Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээлэв.
"Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп өөрийн санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй улс төрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд хандивлагчдыг татахыг оролдож байх үеэрээ тэрбумтан Илон Масктай уулжээ" гэж тус агентлагийн мэдэгдэлд дурджээ.
"Хэрэв Маск арга барилаа өөрчилж, Трампыг санхүүгийн хувьд дэмжихээр шийдсэн бол энэ нь өмнөх ерөнхийлөгч асаны сонгуулийн кампанит ажилд ихээхэн түлхэц үзүүлэх болно" гэж хэвлэлд онцолсон байна.
Өмнө нь тэрбумтан өөрийн X/хуучнаар Twitter/ компанийн ажилтнуудад Трампын тус цахим хуудасны хаягын блокийг тайлахад туслахыг санал болгож байв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны арваннэгдүгээр сард болох бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшихийн төлөө Дональд Трамп, НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч асан Никки Хейли нар өрсөлдөж байна.
Америкийн одоогийн удирдагч Жо Байден мөн Ардчилсан намаас дахин сонгогдох бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.