Баруун Балкан дахь НАТО-гийн анхны нисэх бааз Албани улсад нээгдлээ гэж Умард Атлантын холбоо мэдэгдэв.
"Даваа гарагт Албани улс Кукова агаарын баазыг албан ёсоор нээснээр НАТО-гийн хэтийн агаарын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн төв болголоо" гэж мэдэгдэлд дурджээ.
Энэхүү бааз нь НАТО-ийн Албани дахь хамгийн том төсөл бөгөөд эвсэл 50 сая еврогоор санхүүжүүлсэн байна.
Тус бааз тээвэр зуучлалыг дэмжих, агаарын ажиллагаа, цэргийн сургуулилтыг явуулах зорилготой юм.