Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2023 онд 230 316 Монгол хүн аялахаар хил давжээ. 2022 онд энэ үзүүлэлт 83 802-оор илэрхийлэгдэж байсан бол аялах иргэдийн статиктик бараг дөрөв дахин өссөн байна.
Тайландын аялал жуулчлал, спортын яамнаас гаргасан гадаад жуулчдын статистикаас дурдвал 2022 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 7388 Монгол жуулчин Тайландад очжээ. Харин 2023 онд энэ тоо 20 дахин нэмэгдэж, 141 мянгад хүрсэн байна.
Халуун орныг зорих Монголчуудын цуваа арваннэг, арванхоёр, нэгдүгээр саруудад идэвхждэг. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сард 24 927, арванхоёрдугаар сард 31 615, нэгдүгээр сард 21 524 хүн аялал хийжээ. Ингээд нийт аялагчдын 78 066 нь өвлийн саруудад дулаан орныг зорьдог статистикийг ҮСХ-ны мэдээллээс харж болно.
Зөвхөн Монгол Улсаас Тайландыг зорих жуулчид өсөөгүй. 2023 онд Макаогоос 3.1 сая, Төв Хятадаас 1.4 сая жуулчин Тайландыг зорьжээ.