Хятадын зүүн хойд хэсэгт орших цас, мөсөөр баялаг Хармөрөн муж өвлийн аялал жуулчлалын хамгийн алдартай газарт тооцогддог. Тус мужийн Харбин хотод байгуулсан “Цас мөсний ертөнц” аялал жуулчлалын хотхоны 521 метр урт мөсөн гулсуур олны сонирхлыг ихээр татаж байна.
250 мянган шоо метр мөс, цасыг ашиглан бүтээсэн “Цас, мөсний ертөнц” энэ жил Хятадын цахим сүлжээнд шуугиан тарьж, өдөрт 30 мянган жуулчин тус газрыг зорин ирж байна. Энэхүү хотхон нь нэгдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн билээ. “Мөсний хотод болзъё”, “Мөс цасны баярт дуулал”, “Луу жилийн гэр бүлийн баяр”, “Хаврын цас хаврыг угтана” гэх дөрвөн том хэсгээс бүрдэж байгаа бол долоон дагалдах агуулгын хүрээнд 100 гаруй төрлийн онцгой үйл ажиллагаа зохион байгуулж буй.
Хармөрөн нь цас мөсний нөөц баялаг ихтэй Хятадын муж. Шинэ оны амралтын өдрүүдэд Харбин хот 3.048 жуулчин хүлээн авсан нь 240 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр аялал жуулчлалын орлого 5.91 тэрбум юаньд хүрч, шинэ амжилт тогтоолоо.
Эх сурвалж: Шиньхуа агентлаг