Данийн хаан ширээнд 52 жил суусан II Маргретег түүний хүү X Фредерикт залгамжлан тус улсын шинэ хаанаар өргөмжлөгдлөө.
Ням гарагт Кристиансборг шилтгээнд II Маргарет хаан ширээнээсээ огцорч буй баримтад гарын үсэг зуржээ. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен ордны тагтан дээрээс X Фредерикийг Дани, Гренланд, Фарерын арлуудын хаан хэмээн өргөмжилж, “X Фредерик хаан мандтугай!” гэж уламжлал ёсоор гурван удаа хэлэв.
Өдгөө 83 настай хатан хаан II Маргрете ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ 900 орчим жилийн хугацаанд хаан сэнтийгээс сайн дураар буусан Данийн анхны хаан болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж, ард түмнээ гайхшруулсан юм.
Хатан хаан Маргрете II Дани улсын түүхэнд хамгийн урт хугацаанд хаан сэнтийд заларсан юм.
X Фредерик ард олондоо хандан Би бүх амьдралынхаа туршид маргаашийн эв нэгдлийн хаан болох итгэл найдвар тээж ирсэн билээ. Энэ бол миний баяр баясгалантай, хүндэтгэлтэй, бахархалтайгаар гүйцэтгэх ажил юм" гэж хэлжээ.
Тэрбээр ордны ордны өмнө цугларсан олныг хараад сэтгэл нь хөдлөн, нулимсаа хэдэнтээ арчиж байсан бөгөөд үгийнхээ төгсгөлд "Хаант улсынхаа төлөө нэгдмэл, тууштай байцгаая" хэмээн хэлсэн нь шинэ хааны уриа боллоо.
Копенгаген хотод шинэ хааныг сэнтийд залрах ёслолыг үзэхээр Данийн өнцөг булан бүрээс хэдэн арван мянган хүн цугларчээ.Даничуудын дор хаяж 82 хувь нь Фредерик хааны үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.