АНУ нэг жил хагас завсарлсаны дараа ОХУ-ын газрын тосыг импортолож эхэллээ гэж РИА Новости агентлаг Америкийн статистикийн албаны мэдээлэлд тулгуурлан мэдээлэв.
Вашингтон 2022 оны гуравдугаар сард ОХУ-аас газрын тос болон бусад эрчим хүчний импортод хориг тавьсан билээ.
Статистикийн газрын мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сард АНУ Оросоос 36,8 мянган баррель газрын тосыг 2.7 сая ам.доллараар авсан бол арваннэгдүгээр сард 9.9 мянган баррель нефтийн худалдан авалтын хэмжээ 750 мянган доллар болжээ.
АНУ нэг баррель нефтийн үнийн дээд хязгаарыг 60 ам.доллараар тогтоосон бол аравдугаар сард Оросын нэг баррель нефтийг 74 ам.доллараа, дараагийн сард 76 ам.доллаар авсан нь дээр тогтоосон хаязгаараас хамгаагүй өндөр үзүүлэлт юм. Нүүрсустөрөгчийг хэрэглээний зориулалтаар худалдаж авчээ.