Монголын биллиардын холбооноос зохион байгуулсан, шилдэг тамирчин шалгаруулах “Шайн пүүл опен” 26 дахь удаагийн тэмцээнд 32 тамирчин өрсөлдлөө. Тэднээс 28 нь шууд өрсөлдөх эрх авч, дөрөв нь сонгон шалгаруулалтаас оролцжээ. Тэмцээний хагас шигшээд тоглолтод Н.Оргил, Э.Тэмүүжин, Г.Лувсандорж, З.Анхбаяр нар шалгарав. Аваргын төлөө “Монжоё” клубийн тамирчин Г.Лувсандорж Э.Тэмүүжинтэй (“Метро пүүл”) өрсөлдөж, хожсоноор шилдэг залуу тамирчнаар тодорлоо. Энэ удаа аман хүзүүдсэн ОУХМ Э.Тэмүүжин биллиардаар 12 жил хичээллэж буй. Тэрбээр шинэ оны өмнөхөн Тайванийн FURY брэндтэй таван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр манай улсын биллиардын спортын түүхэнд анх удаа мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлэхээр болсон юм.
Холбоодын нэгдсэн УАШТ-ий төрөлд энэ жил анх удаа снүүкер биллиардыг оруулжээ. Уг төрлийн тэмцээн энэ сарын 23-25-нд болох юм. Тус тэмцээнд эмэгтэйчүүдээс Ази тивийн болон ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа, мөн ОУХМ Ш.Энхцэцэг нар оролцохгүй. Тэд Бельги улсад ирэх долоо хоногт эхлэх “Woman’s оpen” олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдөх юм байна. Манай хоёр тамирчин үргэлжлүүлээд Албани улсад энэ сарын 29-нд, мөн ирэх сарын 3-11-нд зохион байгуулах мэргэжлийн тамирчдын “WSF-champion¬ship-2024” тэмцээнд өрсөлдөх нь.
Сонирхуулахад, холбоодын нэгдсэн УАШТ-д эхний гурван байрт шалгарсан тамирчдад олгох медаль салхинд хийсэж буй туг, зогсолтгүй хөдөлгөөнийг бэлгэдэх гурвалжныг илэрхийлсэн өвөрмөц дизайнтай гэнэ.