БНХАУ-ын төмөр замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 2023 онд 764.5 тэрбум юань буюу 107.87 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн байна. Дээрх хугацаанд нийт 3637 км шинэ төмөр зам ашиглалтад орж, үүнээс 2776 км нь өндөр хурдны төмөр зам юм.
Ингэснээр 2023 оны эцэст Хятадын төмөр замын нийт урт 159 000 км, үүнээс 45 000 км нь өндөр хурдны төмөр зам болжээ.
Эх сурвалж: ССТV