Эквадорын Гуаякил хотын “TC Televisión” телевизийн байр руу нүүрэндээ баг өмссөн зэвсэгт этгээдүүд дайран орж, хөтлөгч, сэтгүүлчдийг барьцаалсан тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Болж байгаа үйл явдлыг тус суваг бараг 15 минутын турш шууд дамжуулжээ. Энэ үеэр студийн ажилчид шалан дээр хэвтэж, битгий буудаач гэж гуйж байв.
Эквадорын Үндэсний цагдаагийн газар олон нийтийн сүлжээгээр "Онцгой байдлыг арилгахын тулд" тусгай хүчнийг хэргийн газар илгээсэн гэж мэдэгджээ.
Үүний өмнө Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа Лос Чонерос хар тамхины бүлэглэлийн толгойлогч Адольфо Масисын шоронгоос оргосны дараа тус бүгд найрамдах улсад онц байдал зарласан бөгөөд тус улсын шоронгуудыг өөрчлөн зохион байгуулах төлөвлөгөөгөө зарлажээ.
Үүний хариуд зэвсэгт бүлэглэлүүд үймээн самуун дэгдээж, олон нийтйин газрын эд зүйлсийг эдвэн сүйтгэж, цагдаа нар хулгайлж эхэлсэн байна.
Телевизийн суваг руу халдсан нь дэгдээд буй дээрх хүчирхийллийн нэг хэсэг байв.
Мягмар гаргийн үдээс хойш гаргасан шинэчилсэн зарлигтаа ерөнхийлөгч Нобоа Эквадорт "дотоодын зэвсэгт мөргөлдөөн үүссэнийг" хүлээн зөвшөөрч, Лос Чонерос зэрэг хэд хэдэн гэмт хэргийн бүлэглэлийг "террорист бүлэглэл" хэмээн нэрлэжээ. Уг зарлигт гэмт хэргийн бүлэглэлүүдийг устгах үүргийг тус улсын Зэвсэгт хүчинд өгсөн байна.