Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Статистикийн ерөнхий газраас хотуудын амьжиргааны өртгийг судалгаагаар гаргажээ. Тус статистикийг Ханой хот дахин тэргүүллээ. Ингэхдээ хэрэглээний 11 үндсэн ангиллын дундаж үнийг суурь үзүүлэлт болгон 100 оноогоор хотуудын амьжиргааны өртгийг илэрхийлдэг байна.
Тодруулбал, хойд бүсийн Куанг Нинь муж 99.89 оноогоор хоёрт, худалдаа, эдийн засгийн төв Хочиминь хот 96.20 оноогоор гуравт, Дананг хот 95.89 оноотойгоор удаалжээ. Ханой хот нь харилцаа холбоо, соёл урлаг, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, ахуйн хэрэглээний барааны үнэ нь ижил бүс дэх Куанг Нинь мужаас өндөр өртөгтэй байгаа нь судалгаагаар гарчээ.
Худалдаа, эдийн засгийн хамгийн том хот болох Хочиминь нь 2018 онд 101.47 оноогоор амьдрахад хамгийн өртөг өндөртэй хот байсан бол 2019 оноос хойш Ханой хот улсын хэмжээнд тэргүүлж ирсэн байна.