Тайландын Засгийн газар Дорнын эдийн засгийн коридор (Eastern Economic Corridor)-ын хүрээнд Бизнес төв, Ухаалаг хотыг бий болгосноор 1.2 их наяд бат хүрэх 200 мянга орчим ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. Эдийн засгийг дэмжих онцгой бүсийг 2027 он гэхэд бизнес, санхүүгийн төв болгон хөгжүүлж, 2037 он гэхэд дэлхийн амьдрахад тохиромжтой 10 ухаалаг хотын нэг болох юм. Нийт 14 619 рай (2,339.04 га) хэмжээтэй газрын 5795 рай (927.2 га) талбайд эдийн засгийг дэмжих онцгой бүсийг байгуулах эхний үе шатанд зориулж 534.98 тэрбум батын төсөвт өртөгтэйгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Төслийн нийт газар нутгийн хэмжээ 14 619 рай (2,339.04 га) юм.
Энэхүү бүтээн байгуулалт нь цэвэр эрчим хүч, цахим шийдэл, 5G, ложистик, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ болон эрүүл мэндийн цогц үйлчилгээ зэрэг зорилтот салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Бизнес төв болон ухаалаг хот нь 350 мянга гаруй хүнийг дэмжих, 150-300 зорилтот гарааны бизнес эрхлэгчдийг татах боломжтойгоор төлөвлөжээ. Ингэснээр Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 жилийн дотор 2 их наяд бат хүртэл өсгөх тооцооллыг гаргажээ.
Ерөнхий сайд Сетта Тависин орчин үеийн эдийн засгийн загвар хотыг бий болгохын тулд Дорнын эдийн засгийн коридорын Бизнесийн төв болон амьдрахад тохиромжтой ухаалаг хотыг хөгжүүлэхийг дэмжиж байгаа" гэдгээ ч илэрхийллээ. Мөн “Энэхүү бүтээн байгуулалт нь Тайланд Улсад үйлдвэрлэлийн төвөө шилжүүлэх хөрөнгө оруулагчдыг татах, Тайландын ард түмний амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэж үзэж байна” гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: The Nation Thailand