Хөгжиж буй зургаан улсын бүрэлдэхүүнтэй байсан BRICS-ийн бүлэг 2024 онд гишүүдийнхээ тоог албан ёсоор хоёр дахин нэмэгдүүллээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Саудын Араб, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс, Этиоп, Египет зургаан улс шинээр BRICS-ийн гишүүн болж байна. Эдгээр улс ашигт малтмалын томоохон олборлогчид юм.
BRICS шатах түлш олборлогч гол орнуудаар өргөжин тэлснээр ам.долларын ноёрхлыг сулруулах чадамжтай болж магадгүй. Хэдий тийм боловч энэхүү тэлэлт эдийн засгаас илүү улс төрийн зорилготой гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал: "Их-7" бүлэгтэй өрсөлдөх хүч болох магадлалтай байгаа ажээ. Тус бүлэгт элсэх хүсэлтээ 22 улс албан ёсоор тавьсан ба албан бусаар сонирхлоо илэрхийлсэн улсын тоо 40-өөс даваад байна