Олон улсын дугуйн холбооны дэргэдэх “World cycling center-Korea” төвд олон улсын механикийн сургалт энэ сарын 20-24-нд болж буй. Манай улсаас үүнд ахмад тамирчин, 1990 онд урд хөршийн Бээжин хотод болсон Азийн наадмын мөнгөн медальт, “Эрхүү-Улаанбаатар” олон улсын олон өдрийн тэмцээний аварга, ОУХМ Д.Жаргалсайхан хамрагдлаа. Эл төвийн дугуйн спортын сургалтад өмнө нь Монголын дасгалжуулагч, тамирчид хамрагдсан аж. Энэ удаа механикийн сургалтад Монголоос анх удаа хамрагдсанаараа онцлог юм. Дугуйн спортынхны дунд “алтан гарт” хэмээн яригддаг тэрбээр дээрх сургалтад сууснаар Монголоос Олон улсын дугуйн холбооны гэрчилгээтэй мэргэжлийн анхны механикч болох нь.