БШУЯ, Боловсролын ерөнхий газрынхан хамтран “Сургуулийн нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сургалтыг өчигдрөөс эхлүүллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад орон нутаг, нийслэлийн хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулж байгаа аж. Уг сургалт нь нийгмийн ажилтнуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхжуулж, үйлчилгээнийх нь чанарыг сайжруулах зорилготой юм байна. Манай улсад ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан албан ёсоор ажиллаж эхэлснээс хойш 20-иод жил өнгөрчээ. Өдгөө 859 сургуульд 893 нийгмийн ажилтан ажиллаж буй гэнэ.