БНХАУ-ын Лишуй хотод болсон, зуун буудалт даамын “Дэлхийн цом”-ын цувралын нэг болох “Xingqiu cup” тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдсөн. Манайхаас охидын ангилалд I сургуулийн сурагч, “Ирээдүй” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа түрүүлж аварга боллоо. Мөн блиц тоглолтод багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт VI байр эзэлсэн байна. Тэрбээр энэ сарын эхээр Польш улсын Полице хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 18 орны 350 тамирчинтай 11-13 насныхны ангилалд өрсөлдөж, алтан медальтай ирсэн билээ.