Нэн тэргүүнд ажил олгогчийГ дэмжих туршилтын төсөлд хамрагдахын тулд харьяа аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад хандах ёстой.
Эл төсөл нь
-Ажил олоход хүндрэлтэй иргэнийг дагалдан ажилтнаар дадлагажуулах замаар байнгын ажлын байраар хангах
-Дагалдан ажилтнаар дадлагажуулан ажиллах хүсэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-Дагалдан ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэний хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх
-Ажил олгогч нь дагалдан ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулахад чиглэх юм.
Ингэснээр
-Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
-Ажил олоход хүндрэлтэй иргэнийг аймагт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ажилтны ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
-Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэгийг тус тус авах боломжтой.
Ажил олгогч Та энэхүү дэмжлэгт хамрагдахын тулд:
-хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэн,
-Хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн
-Зургаан сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг байнгын ажлын байраар хангасан байх шаардлагатайг анхаарна уу.
-Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 5 ба түүнээс дээш ажилтантай. Он дамнасан нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байхад л энэхүү туршилтын төсөлд хамрагдах бүрэн боломжтой.