Монголын анхны цахимжсан номын сангийн нээлт өчигдөр боллоо. Тодруулбал, МУИС-иас номын сангаа цахимжуулах төслийг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Төслийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн нэгж, салбар бүрийг харьцуулан судалж, хамгийн өргөн үйлчилгээтэйгээр нь Хууль зүйн сургуулийн номын санг сонгожээ. МУИС-ийн захирал Д.Бадарч “Мэдлэгийг бүх ийтийн баялаг болгож, хүн бүрт хүртээхийн тулд 1000 гаруй номтой цахим сан бий болголоо. Энэ нь МУИС-ийн бүх оюутанд зориулсан хөрөнгө оруулалт” гэж онцлов. Хууль зүйн сургуулийн номын сангийн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрсний дагуу цахим хэлбэрт шилжүүлснээр уг номын санг байгуулсан аж. Түүнчлэн цаашид 5000 номыг нэмэхээр зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан, эсэхийг шалгуулах хүсэлтээ Оюуны өмчийн газарт хүргүүлээд байгаа гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч