БНСУ, Монгол Улсууд ховор металл, бусад чухал ашигт малтмал нийлүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан хороог даваа гарагт байгуулсан тухай БНСУ-ын албаны хүмүүс мэдээллээ. Мөн талууд Ховор металлын салбарт түншлэх хамтарсан төв байгуулах төслийг эхлүүлжээ. “Тус төсөл нь Монгол Улс ховор металлын боловсруулалтад нэмүү өртөг шингээх, Солонгосын талд дотоодын нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж найдаж байгаагаа Эрчим хүчний бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Ли Хо Хён илэрхийлжээ.
2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлах үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрх ажлыг хэрэгжүүлж байна. Даваа гаргийн яриа хэлэлцээний үеэр хоёр улс ховор металлыг тогтвортой нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бүсэд аж үйлдвэрийн тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Эх сурвалж: https://en.yna.co.kr/view/AEN20231119002100315?section=search