Ашигт малтмал газрын тосны газраас Экспортод гаргасан эрдэс баялгийн бүтээгдэхүүний 2023 оны арваннэгдүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг гаргажээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээллэдэг.
Тодруулбал, цайр тонн нь 2448.78, зэс 7939.24, хар тугалга 2135.80, хөнгөн цагаан 2192.13, молибдени 45 232.79 ам.долларын ханштай байна. Харин алт грамм нь 211 513, мөнгө 2366 төгрөг. 56 хувийн агуулгатай төмрийн хүдэр тонн нь 91, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмал 104.97 ам.доллар байна. Нүүрс төрлөөсөө хамаараад 50-215 ам.долларын ханштай байна.