БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтад "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан ,тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин Монгол Хятад соёл, урлагийг дэмжих холбооны Тэргүүн Рэнцэн нарыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх,Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцжээ.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Би зөвхөн өөрийн Сайд байх хугацаандаа хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээнд тусгасны дагуу агаар, хөрс, ус, бохир усанд шинжилгээг бүрэн хийдэггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авдаггүй, Байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг заасан хугацаанд арилгадаггүй 4 асуудлыг асуудлыг” хөндсөн байна.
Үүнд:
1.“Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015” стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал усыг байгальд нийлүүлж байна,
2.Химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, химийн бодисын хадгалалт хамгаалалт шаардлага хангахгүй байна,
3.Тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээгүйгээс их хэмжээний хуримтлал үүсэж байгаль орчинг бохирдуулж байна,
4. Өрмийн шингэн хаягдлын сангийн нөхөн сэргээлтийн явцад газар дээр нь тавих хяналт дутмагаас нөхөн сэргээлтийн чанар шаардлага хангахгүй байгаа юм.
"Петро Чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали “Бид асуудлаас зугтахгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Зөрчлийг арилгах болно" гэсэн товч хариу өгсөн байна.
Дээрх зөрчлийг арилгах, Монгол Улсын шүүхийн шийдвэр, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацааг БОАЖ-ын сайд өглчээ. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд асуудал шийдвэрлэгдээгүй байвал хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
“Петро Чайна дачин тамсаг” ХХК 18 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хаягдал ус байгальд нийлүүлж, химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, нөхөн сэргээлт чанаргүй хийж ирсэн байна.