БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, нүүрс 50 сая тонн, газрын тос 428, зэсийн баяжмал 535, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэжээ.
2023 оны эхний 10 сард хот хооронд нийтийн зорчигч тээвэрлэлтийг 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж, 1 сая 58 мянган зорчигчид үйлчилсэн байна. Харин улс хоорондын зорчигч тээвэрлэлт 23 470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчилжээ.
Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуй нэгж, болон 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд жуулчин тээврийн таних тэмдгийг олгосон байна.