IMARC 2023 Олон улсын уул уурхайн чуулга уулзалт Австрали улсын Сидней хотод аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд болно. Энэхүү чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний уул уурхайн ассациац болон уул уурхайн компаниуд оролцохоор Австрали улсыг зориод байна.
Нүүрс, зэс, алт зэрэг байгалийн баялаг ихтэй манай улс уул уурхайн салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татахад дээрх чуулга уулзалт чухал нөлөөтэй. Тиймээс Сидней хотноо болох Олон улсын уул уурхай, баялгийн бага хурал (IMARC)-д Монголын уул уурхайн компаниудаас салбартаа тулгарч буй асуудал, боломж, сорилтуудын талаар мэдээлэл хийх юм. Мөн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлыг ч хөндөнө.