Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Улмаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон билээ. Дээрх онцгой дэглэмийн хугацаа дууссан тул тус компанийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсныг өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав, тээврийг 3.5, орлогыг 3.6, борлуулалтыг 3.9 дахин өсгөж улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор