Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгээр Швейцарын хөгжлийн агентлагийн санжүүжилтээр “Монгол ногоо” төсөл 7 жилийн турш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжиж, өнөөдөр төслийн хаалтаа хийлээ.
"Монгол ногоо” төслийг хэрэгжүүлсэнээр үр, сорт шинэчлэл, гибрид үр нийлүүлэх, хураалтын шинэ технологи, 1500 орчим ногоочдод зоорийн дэмжлэг зэргийг үзүүлсэн байна. Хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцаа, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл өнгөрсөн оны байдлаар 2.4 дахин нэмэгджээ.
2015 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40 хувий хангаж байсан бол 2023 онд 80 хувьд хүрчээ.
Мөн өөрсдийн тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоог зах зээлд борлуулах зорилгоор 7 сумын 120 гаруй тариаланчид нэгдэж борлуулалтын дундын хоршоо байгуулсан байна. Тус хоршоогоороо дамжуулан захиалгаар нийлүүлэлт хийж, хэрэглэгчдийн гарт гарал үүслийн баталгаат хүнсний ногоог хүргэж үйлчилж байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний ногооны хангамж 4 улирлын турш тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байна.