Хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх “Бүжин” цэцэрлэг нь 2019 онд 3 багш, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, 2020 онд Баян-Өлгий аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг, 2021 оны 01 дүгээр сараас улсын 22 дугаар цэцэрлэг болон өргөжиж, 2022 оноос хилийн цэргийн 3 салбарт цэцэрлэгийн салбар бүлгийг нээж алслагдсан хилийн цэргийн салбарын офицер, ахлагч нарын ажил эрхлээгүй 6 гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангаж, 40-45 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ оны есдүгээр сарын 28-ний өдрийн А/596 дугаар захирамжаар хилийн цэргийн хоёр салбарт цэцэрлэгийн салбар бүлгийг дахин нэмж одоогоор хилийн цэргийн таван салбарт тус бүр гурван ажлын байрыг шинээр бий болгож 15 хилчний гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангаж, 60-70 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна.