БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын бүжигчид 21 орны 1000 гаруй тамирчинтай өрсөлдөв. Уг тэмцээний “Youth team hip hop” төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” багийнхан тэрг үүлж, алтан цом гардсан байна. Үүний дараа БНСУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээнд “Галт шувуу” хамтлагийн бүжигчид “Primary team hip hop” болон “Primary doubles hip hop” төр өлд тэргүүлснээр хошой алтан медальтай болжээ.