БНХАУ-д зохион байгуулж буй пара таеквондогийн гран при тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нарын удирдлагад үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцож байнa. Энэ удаа эмэгтэйч үүдээс 52 кг-ын жинд У.Сүрэнжав аварга боллоо. Эрэгтэйчүүдээс 63 кг-д ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Тэд өнгөрсөн сард Мексикийн Веракруз хотод болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн юм. Ташрамд дуулгахад, олимпын таеквондогийн бага нас, өсвөр үе, залуучуудын ангилалд болсон “Soyombo cup-2023” хоёр дахь удаагийн тэмцээнд 36 байгууллагын 700 гаруй тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Тэмцээний шилдгийн шилдэг клубээр Налайх дүүргийн “Билг үүн сүлд” шалгарчээ. Шилдэг дасгалжуулагчаар тус клубийн багш О.Энхбилгүүн тодорлоо