Архитектор, гэрэл зурагчин Д.Бат-Эрдэнэ анхны бие даасан “Бетонон ой” үзэсгэлэнгээ энэ сарын 6-нд нээлээ. Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрхийг илэрхийлэх 20 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Тэрбээр 2018 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн байна. Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлт, хуучны түүхэн дурсгалт барилгуудад хайр найргүй хандаж, нурааж болохгүй гэдэг санааг Д.Бат-Эрдэнэ бүтээл үүдээрээ илэрхийлэхийг зорьсон аж. Тус үзэсгэлэн “G coffee & art” кофе шопод энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Үүний дараа тэрбээр энэ сарын 11-16-нд зохион байгуулах “Ulaanbaatar-photo week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор төлөвлөжээ.
А.ҮҮЛЭН