Энэ жил Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2831 тонн самар бэлтгүүлэхээр болсныг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Хушин ой бүхий нийт газар нутагт самрын нөөц бага болон дунд буй учир үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин багасгажээ. Харин дөрвөн аймгийн 11 сумаас ахуйн зориулалтаар 877.4, улсын тусгай хамгаалалттай зургаан газрын ойн сангаас 292.3 тонн самар түүлгэхээр квот тогтоосон байна.
Мөн энэ үеэр мазаалай хамгаалалтай холбоотой мэдээлэл өгсөн юм. Тус яамныхан орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилтийн бүс бүхий 54 цэг, нийт 124 газарт хяналтын камер суурилуулжээ. Ингэснээр говийн баавгайн шилжилт хөдөлг өөн, амьдрах орчныг хянах боломж бүрдсэн байна. Усан хангамжийг нь нэмэгд үүлэх зорилгоор Алтайн өвөр говьд 30 тоннын багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ. Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг эл амьтны нэрэмжит өдөр болгох, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгж үүлэхээр төлөвлөжээ.