Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш буюу 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.