”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Налайхчууд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны тооллогоор 35 273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв. Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна.
Тус талбайд 2 худаг гарган, 5 тонны даацтай 2 ширхэг усны тэрэг ажиллуулан жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэдэг.
Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх зориулалтаар зарим нэр төрлийн мод, сөөгийг үр мөчрөөр тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байгаа. 2023 оны намар 484 ширхэг /Betula platyphylla Sukacz/Хавтаг навчит хус болон 300 ширхэг гоёл чимэглэлийн сөөг суулгахаар төлөвлөж байна.