"Ханжоу 2022" Азийн зуны спортын наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Монгол Улс энэ удаагийн Азийн наадамд амжилттай оролцон, 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл буюу нийт 21 медальтайгаар өндөрлүүллээ. Ийнхүү манай улсын хэд хэдэн тамирчид “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Түүнчлэн Азийн спортын сэтгүүлчдийн холбооноос 5-аас дээш удаа Азийн наадамд ажилласан спортын сэтгүүлч, гишүүддээ хүндэтгэл үзүүлж, батламж гардуулав. “Ханжоу-2022” Азийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын бахархал болсон нийт тамирчид, баг хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэж байна.