Азийн олимпын зөвлөл (OCA)-өөс Ханжоугийн Азийн наадмын допингийн эсрэг хөтөлбөрийг бие даан зохицуулах үүргийг олгосон Олон улсын шинжилгээний байгууллагаас мэдээлэв. Монголын хүндийн өргөлтийн тамирчин Буяндэлгэрийн Эрдэнэзулаас авсан дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Хориотой бодисын жагсаалтад заасан тодорхой бус стероид дростанолоны метаболит илэрчээ.
2023 оны 10-р сарын 1-ний өдөр Олон улсын шинжилгээний байгууллага тэмцээний бус үед тамирчнаас дээж авч, Хятадын допингийн эсрэг агентлагт сорьц цуглуулжээ.Тухайн тамирчинд энэ тухай мэдэгдсэн бөгөөд тэр даруйд нь тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тэрээр В сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй.