Эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин Киргизийн Ааил Лазаревыг 6:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Хассанбой Рахимовыг 2:0--ээр илүүрхэж, алтын төлөө олимп, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай барилдахаар боллоо. Финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.
19 дэх Азийн наадамд Монгол Улс нийт 408 тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчөө илгээж байгаа бөгөөд нээлтийн ёслолд 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн далбаагаа өндөрт өргөж жагсан оролцож байна. "Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдах юм.