“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кгд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ЦЕГ-ын Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга аваргын алтан медалийн төлөө Дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилитай барилджээ. Улмаар 11:1- ээр ялж, Азийн наадмын аварга боллоо. Т.Тулга жиндээ Казахстаны Мухтар Санжарыг 10:0, Камбожийн Ён Бу Наг 10:0, ¼ шигшээд БНСУ-ын Ким Ча Суныг 10:0, зооны аваргын төлөө БНАСАУ-ын тамирчин Ким Кван Жиныг 11:0 харьцаагаар буулган авсан удаатай.