Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа 2023 онд Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон. Тус газруудын нэг болох Дарив сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт мэргэжлийн инженерүүд шинээр хөв цөөрөм байгуулан ажиллалаа.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК ажлыг уг ажлыг хийж гүйцэтгээээ.
Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м аж. Хөв цөөрөм байгуулснаар мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.